UL Medeh Podcast

Munbish

Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.

  1. 09/22/2022

    ҮЛ МЭДЭХ Подкаст #91: Зочин Г.Арслан "Хүнсний Технологийн Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм бол гэх бодол мөн энэ талаар ч зочин маань маш сайхан бодит туршлагыг хуваалцлаа даа гэх бодол, догдлол өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хүний нутагт ажиллаж амьдрах, өөрийн мэргэжилдээ эзэн байх, мөрөөдлөө бодит болгох төлөвлөгөөг даган өдгөө Хүнсний тээврийн үйлчилгээг үзүүлдэг АНУ-дахь компанийг үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй Г.Арсланг урин Хүнсний Технологийн Инженер ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн тухай нь сонсогч нарынхаа сонорт хүргэхэд бэлэн боллоо. "GOLDEN WHEEL TRANSPORT INC" – Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх захирал  Г.Арслан

    38 min
  2. ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    02/14/2022

    ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах боломж төдийлөн гардаггүй харин өөрийн дуртай зүйлээ хийж гялалзаж яваа төдийгүй өнөөгийн нийгэмд хүн бүрийн өдөр тутам бүр цаг минут бүрт шагайдаг Фэйсбүүк, Инстаграммтай холбоотой Соушл медиа менежерээр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй ярьсан ярилцлага маань ийнхүү таны сонорт хүрч байна. Шүүмжит сэтгэлгээний бодит жишээг өөрийн бүтээлээр дамжуулан хүргэдэг, аймгуудын онцлог болон бэлчээрийн мал аж ахуйн талаар маш сонирхолтой бүтээлийг толилуулж байсан бүтээлч мэргэжилтэн маань бяцхаан типүүд өгсөн бөгөөд үүнд: Японд сурах бол юуг анхаарах, CV-гээ бичих бол улиг болсон ижил хэв маягийг сонгох уу? Эсвэл арай бүтээлчээр харуулах уу гэх мэт зөвлөмжүүд энэ дугаарт багтсан болно. IOTA MEDIA- Social Media Manager, А.Даваажаргал

    31 min
  3. ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    01/02/2022

    ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Стивен Спилбергийн найруулсан кинонуудыг та үзсэн бол энд дурдах “Индиана Жонс” болон “Оддын дайн” гэсэн киног үзсэн биз ээ. Адал явдал хайн шинэ нээлтүүдийг хийдэг сонирхолтой киноны гол дүр Индиана Жонс гэгч ямар мэргэжилтэй илүү ойр дүр байв гэвэл мэдээж Археологич мэргэжил юм. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Дэлхийд эх орныг маань таниулж бас сурталчилж буй салбар бол яах аргагүй Археологийн салбар билээ. Энэ мэргэжлийн эзэн байж тууштай хөдөлмөрлөж МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшинтэй хуучилсан яриаг хүргэхэд бэлэн болов. МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшин

    1h 21m
  4. ҮЛ МЭДЭХ Подкаст #88: Зочин Б.Дөлгөөн "Хөгжил Судлал, Эдийн Засаг Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    12/26/2021

    ҮЛ МЭДЭХ Подкаст #88: Зочин Б.Дөлгөөн "Хөгжил Судлал, Эдийн Засаг Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Өөрийгөө олсон уу? гэдэг асуултаар өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Магадгүй энэ асуултыг хаа нэгтээ та сонссон биз ээ тэгвэл манай өнөөдрийн зочин маань Англи улсад Хөгжил судлал, эдийн засаг мөн Хот бүс нутгийн магистр гэсэн чиглэлээр суралцаж ирээд ирээдүй хойчдоо бага ч атугай эерэг өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зориг шулуудан хөдөлмөрлөж буй дайчин бүсгүй юм. Зочноосоо чих дэлсэх олон нийтлэг асуултууд болон мэргэжил сонголтынх нь талаар ярилцаж буу халав. Маш олон ажлыг зэрэг амжуулахын зэрэгцээ нийгэмд гэрэл түгээж буй талаар сонсоод та лав нэгийг ойлгож хоёрыг тунгаах биз ээ. Түүний хэлсэн нэг үг одоо ч толгойд эргэлдэнэ энэ үг бол If not Who, If not now when юм. Нээрээ л бид байнга л өөрийгөө болоогүй, цаг нь болоогүй гэж шалтаглаж байдаг юм байна тэгэхээр зүгээр л зоригтой алхмуудыг хийж үзээрэй гээд цааш тунгаах зүйлсийг сонсогч та нартаа үлдээе. “Зулзаган Дөл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

    1h 31m
  5. ҮЛ МЭДЭХ Подкаст #86: Зочин Ц.Ариунболд "Маркетинг Менежмент Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    12/12/2021

    ҮЛ МЭДЭХ Подкаст #86: Зочин Ц.Ариунболд "Маркетинг Менежмент Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол #Virtual_Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт #маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй. Тиймд бид энэ чиглэлийн контент, үйлчилгээнүүдийг амжилттай хөгжүүлж яваа #UpTech компанийн Үүсгэн байгуулагчтай мэргэжлээ хэрхэн сонгосон болон залуучууд ирээдүйд энэ чиглэлээр ажиллах бол юунд бэлэн байх ёстой зэргийг ярилцав. Фэйсбүүкээс #Метаверс гээд шинэ виртуал ертөнцийг хэдийн бэлэн болсныг зарласныг хэн хүнгүй мэдэж буй энэ цагт гол сэдэв #VR болж хувирсан тул таны заавал сонсох дугаар гэж онцолмоор байна. Түүний багаараа хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх видеог үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. “UP TECH” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд

    54 min
  6. 11/29/2021

    ҮЛ МЭДЭХ Подкаст #85: Зочин З.Гантогоо "Компьютерийн Ухааны Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлэн өдгөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж буй салбартаа олон олон ажлыг хийж бүтээсэн, хөдөлмөрч шинэ үеийн төлөөлөл оролцов. Ирэх жилүүдэд Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн дараагийн шатад аваачихаар олон олон зорилтуудыг тавин ажиллаж байгаа талаар та энэ дугаараас сонсох боломжтой. Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил асар хурдтай хөгжиж, цахим шилжилтүүдийг хувийн хэвшил төдүүгүй төрийн байгууллагууд ч хийсээр байгаа билээ. Энэхүү цахимжилтын ард ямар ажлууд явагддаг талаар зочин маань бидэнтэй хуваалцаж, олон сонирхолтой мэдээллийг өгсөн сонирхолтой дугаарыг сонсоорой. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо

    50 min
  7. 11/21/2021

    ҮЛ МЭДЭХ Подкаст #84: Зочин С.Баяртогтох “График Дизайнер, Зураглаач Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    25-р телевизээс ажлын гараагаа эхлүүлэн өдгөө өөрийн студийг байгуулан явж буй бүтээлч залуу мэргэжилтэн оролцов. Техник технологи тэр дундаа график дизайнер гэдэг ойлголт дутмаг үед мэргэжлээ сонгох хүндхэн шийдвэртэй тулахад түүний аав маш чухал асуулт болон үгийг хэлсэн аж за миний хүү ямар мэргэжил сонгох гэж байна гэхэд нь график дизайнер эсвэл эдийн засагч гэхэд яах вэ сайн эдийн засагч гоё л доо гэхдээ чиний сонирхол, дуртай зүйл хэзээ ч өөрийг чинь дампууруулдаггүй юм шүү гэж хэлсэн болохоор л би зөв шийдвэр гаргаж, жаргаж ажлаа хийдэг гэж зочин маань өгүүлж байв. Таныг хэнээс ч илүү сайн мэдэх хүн аав, ээжээс өөр хэн ч биш шүү гэж ярихад нь нээрээ л тийм дээ гэсэн бодол зурсхийж орж ирж байв. Олны танил, урлаг соёлтой ойр ажиллахыг хүсч буй хэн бүхний заавал сонсох дугаар шүү. “Шоо Филм”-ийнзахирал С.Баяртогтох

    34 min

About

Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.