Pause and Reflect

Pause and Reflect (Түр Зогсъё)

Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.

  1. 11/23/2020

    Амьдарч чадахгүй болтлоо санаа зовсоор байх уу?

    Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны хэмжээс хором бүр нэгээс нөгөөд шилжин, урсаж байдаг. Одоо байсан мөч өнгөрсөн, ирээдүй байсан мөч одоо болдог нь гайхалтай, хачирхалтай бүр гайхамшигтай ч юм шиг... Гэтэл бид цаг хугацааны энэхүү шилжилтийг зөв удирдаж амьдарч чаддаг уу? эсвэл цаг хугацаанд дарлуулж, удирдуулж амьдардаг уу? Цаг хугацааг удирдах нь бидний сонголтын асуудал мөн үү? эсвэл бид Цаг хугацааны өмнө ямар ч хүч чадалгүй юм болов уу?  Өнгөрсөндөө амьдарч байгаа нэгэн харамсал, харууслаар дүүрэн, ирээдүйдээ амьдарч байгаа нэгэн айдас, зовнилоор дүүрэн амьдардаг бөгөөд гагцхүү одоодоо амьдардаг хүн л туйлын аз жаргалтай байдгийг аз жаргалтай хүн бүхэн сануулдаг.  Аз жаргал эрэлхийлж, бүрэн дүүрэн амьдрах зорилгод хөтлөгдсөн хүмүүсийн хувьд бид 2 энэ талаар ярилцаж, цаг хугацааг хэрхэн удирдах талаар хэд хэдэн цуврал хийхээр шийдсэн юм.  Энэ удаагийн дугаараар ирээдүйдээ санаа зовж, айдастай амьдрах талаар ярилцлаа. Enjoy!

    48 min
  2. 11/02/2020

    Таны шийдвэрийн 95 хувийг хэн гаргадаг вэ?

    Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна. Бид аз жаргалтай амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжтэй байх зэрэг сэдвүүдийг маш их сонирхож судалдаг. Олж мэдсэн сонирхолтой зүйлс, өөрсдийн алдаа ололтыг хуваалцах зорилготойгоор энэхүү "Түр Зогсъё" гэсэн подкаст хийж эхэллээ. Танд манай подкаст бага ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч чадна гэж найдаж байна :) Өнөөдрийн дугаарт: Бид өдөрт 35,000 шийдвэр гаргадаг боловч эдгээрийн 95 хувь нь идэвхтэй шийдвэр гаргалт шаарддаггүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр шийдвэрийн ихэнх нь бидний сурцаараа хийдэг, нэгэнт хийгээд дадчихсан тул яаж хийж, хэзээ эхэлж байгаагаа анзаарах ч шаардлагагүй зүйлс байдаг. Гэтэл, нэгэнт хийгээд хэвшчихсэн зүйлс бидний амьдралд хэрэггүй, тэр ч бүү хэл биднийг хорлож, хохироож байдаг зүйлс бол яах вэ? Энэ удаагийн дугаараараа бид зуршлын талаар, зуршил яагаад, хэрхэн үүсдэг талаар ярилцсан бөгөөд муу зуршлаас салж байсан, салах гэж оролдож байгаа өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. P/S: Интернэт холболт  маань тасалдаж, бичлэгний чанар муу байгаад үнэхээр уучлаарай :( Бид энэ асуудлыг шийдэх гээд ажиллаж байгаа шүү. (Цээгий)

    42 min

Ratings & Reviews

5
out of 5
2 Ratings

About

Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.