Lez Ketchup Podcast

Lez Ketchup

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

  1. E45: Бат бөх харилцааны байшин буюу The Sound Relationship House

    FEB 22

    E45: Бат бөх харилцааны байшин буюу The Sound Relationship House

    💌 : lezketchuppodcast@gmail.com Байшингийн даацын хана буюу ИТГЭЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ НЭГДҮГЭЭР ДАВХАР: Хайртай хүнээ таньж мэдэх, түүний тухай газрын зургийг бүтээх (Love maps) ХОЁРДУГААР ДАВХАР: Энэрэл, талархал, магтаал, хүндэтгэлийг хуваалцах (Share fondness and admiration) ГУРАВДУГААР ДАВХАР: Эерэг хариу үзүүлэх буюу сэтгэл зүйн хэрэгцээгээ илэрхийлэхэд нээлттэй хандах (Turn toward instead of away) ДӨРӨВДҮГЭЭР ДАВХАР: Сайхан, таатай зүйлсэд төвлөрөх (Positive perspective) ТАВДУГААР ДАВХАР: Асуудлаа шийдвэрлэх буюу ялах бус шийдвэрлэхэд чиглэх. Шийдэж болох болохгүй асуудлыг ангилж ялгах (Manage conflict) ЗУРГААДУГААР ДАВХАР: Амьдралын зорилгыг нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Make life dreams come true) ДОЛООДУГААР ДАВХАР: Нийтлэг зорилго, үнэт зүйл, утга учрыг бүтээх (Create shared meaning) ХАРИЛЦААНЫ 4 ТААЛАМЖГҮЙ ХЭВ МАЯГ буюу 4 МОРЬТОН 1. Шүүмжлэл - Гомдол уу? Шүүмжлэл үү? Гомдол тодорхой зан, үйл явдалд төвлөрдөг бол шүүмжлэл хувь хүнд бүхэлд нь чиглэдэг. 2. Зэвүүцэл, ёжлол - Би түүнээс илүү гэх бодол, мэдрэмжээс эхэлдэг эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Асуудлыг шийдвэрлэхэд бус хамтрагчаа зэмлэх, цээрлүүлэхэд чиглэдэг. 3. Биеэ өмөөрч хамгаалах - Өөрийгөө хамгаалах нь хамтрагчаа буруутгах арга буюу ухрах, уучлалт гуйх, асуудлаа шийдвэрлэх бус өөрийгөө хамгаалах оролдлого. 4. Чулуун хана босгох - Сонсохоо болих, үг болон үйлдлээр хариу үйлдэл үзүүлэхээ болих. Энэ нь аюултай нөхцөл байдал дахь өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байж болно.

    1h 51m

About

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

You Might Also Like