Medcast Podcast

Mecast

Medcast бол эмч мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, зөвлөгөөг хүргэдэг эрүүл мэндийн подкаст юм. Бид хавдар, архаг өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр гүн гүнзгий яриа өрнүүлдэг. 📌 Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүхэнд зориулав 👩‍⚕️ Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг 🎙️ Эмч мэргэжилтнүүдтэй сонирхолтой ярилцлага ✅ Subscribe хийгээд эрүүл амьдралын төлөө мэдлэгтэй сонголт хийгээрэй! #Medcast #эрүүлмэнд #подкаст #ярилцлага

  1. 3d ago

    MEDCAST - Утас хүүхдийн харааг үнэхээр муутгадаг уу? /EP #18/

    👁️ ХҮҮХДИЙН ХАРАА ЯАГААД ЖИЛ БҮР МУУДААД БАЙНА ВЭ? Өнөөдөр бага насны хүүхдүүд хүртэл нүдний шил зүүх болсон. Хүүхдийн хараа яагаад муудаж байна вэ? Гар утас, таблет үнэхээр миопи үүсгэдэг үү? Жил бүр шилний хэмжээ нэмэгдэх нь хэвийн үү? Нэгэнт муудсан харааг тогтворжуулж болох уу? Энэ дугаарт бид АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн нүдний эмч А.Ариунзаяа эмчтэй хамт: 👶 Хүүхдийн хараа яагаад муудаж байгаа шалтгаан 📱 Гар утас, таблет, компьютерийн нөлөө 👁️ Миопи буюу холын хараа муудах ☀️ Гадаа тоглох нь хараанд ямар ач холбогдолтой вэ? 👓 Шил зүүхтэй холбоотой буруу ойлголтууд 💧 Нүд хуурайшилт 🚨 Хэзээ яаралтай нүдний эмчид хандах вэ? зэрэг эцэг эх бүрийн мэдэх ёстой олон асуултад хариулна. Хэрэв та хүүхэдтэй бол энэ дугаарыг дуустал нь үзээрэй. Хүүхдийн харааг хамгаалах хамгийн зөв алхам бол зөв мэдээлэлтэй болохоос эхэлнэ. ❤️ Хөтлөгч: 🎙 : / gatya813 Зочин : / jewerly.ayana Website: / https://www.medcast.mn Хамтран ажилласан : https://www.facebook.com/profile.php?... Хамтран ажиллахыг хүсвэл info@medcast.mn хаягаар холбогдоорой 🎙️ MEDCAST — Эрүүл мэндийн мэдлэгийг хүн бүрд

    MEDCAST - Утас хүүхдийн харааг үнэхээр муутгадаг уу? /EP #18/
  2. Jul 29

    MEDCAST Орой зүгээр унтсан хүн яагаад өглөө сэрдэггүй вэ? Үл тоодог зүрхний аюулын дохио /EP #17/

    🎙️ MEDCAST шинэ дугаар Шатаар гарахад амьсгаадаад байна уу? Нэг сайхан урт амьсгаа авч чадахгүй юм шиг санагддаг уу? Эсвэл… “Орой зүгээр байсан хүн өглөө сэрээгүй…” гэсэн мэдээллийг сонсоод айж байсан уу? Эдгээр нь зүгээр нэг ядаргаа биш байж болно. Энэ удаагийн Medcast-аар АУ-ны доктор, клиникийн профессор, зүрх судас, ангиографийн эмч Х.Батмягмар эмчтэй хамт Монголчуудын хамгийн түгээмэл зүрх судасны өвчлөлүүд болон өдөр тутамдаа бидний үл тоодог аюулын дохионы талаар ярилцлаа. Энэ дугаараас та: ❤️ Титэм судасны нарийсал гэж юу вэ? ❤️ Инфаркт болохоос өмнө бие дохио өгдөг үү? ❤️ Яагаад залуу хүмүүс хүртэл инфаркт болж байна вэ? ❤️ Шатаар гарахад амьсгаадах нь хэвийн үү? ❤️ Пульс өндөр байх нь юуг илэрхийлдэг вэ? ❤️ Унтаад сэрэхгүй байх нь юунаас болдог вэ? ❤️ ЭКГ, эхо, Холтер шинжилгээний ялгаа юу вэ? ❤️ Стент, ангиографи гэж юу вэ? ❤️ Aspirin 81, Omega-3-ыг хүн бүр уух ёстой юу? ❤️ Холестеринээ хэрхэн хянах вэ? ❤️ “Хоолойн ангина зүрхэнд орсон” гэдэг үнэхээр байдаг уу? гэдгийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэлээ. Энэ дугаар бол зөвхөн өвчтэй хүмүүст биш, өөрийгөө эрүүл гэж боддог хүн бүрт зориулагдсан дугаар юм.

    MEDCAST Орой зүгээр унтсан хүн яагаад өглөө сэрдэггүй вэ? Үл тоодог зүрхний аюулын дохио /EP #17/
  3. Jun 25

    MEDCAST Нэг донор найман хүний амийг аварч чадна. Тархины үхэл, донорын тухай /EP #16/

    🎙️ MEDCAST шинэ дугаар Нэг хүний шийдвэр найман хүний амьдралыг өөрчилж чадна. Гэхдээ яагаад бид донор болохоос айдаг вэ? Энэ дугаарт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгатай хамт тархины үхэл, эрхтэн шилжүүлэн суулгалт, донорын тогтолцоо болон Монголчуудын дунд байдаг хамгийн түгээмэл буруу ойлголтуудын талаар нээлттэй ярилцлаа. ЭМХТ-ийн эс,эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулга ярилцлаа Энэ дугаараас та дараах асуултуудын хариултыг авах болно. • Тархины үхэл гэж яг юу вэ? • Ком болон тархины үхэл хоёр юугаараа ялгаатай вэ? Монголд эрхтэн наймаалах эрсдэл байдаг уу? • Эрхтэн хэнд очихыг хэн шийддэг вэ? • Донор болох хүсэлтээ хаана гаргах вэ? • Нэг донор үнэхээр найман хүний амийг аварч чадах уу? Хэрэв өнөөдөр таны хайртай хүн эрхтэн хүлээж байгаа өвчтөн байсан бол, харин маргааш таны хайртай хүн бусдын амийг аврах донор болох боломжтой хүн байсан бол та энэ асуудлыг өөрөөр харах байсан уу? 🎧 MEDCAST – Эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт. Хөтлөгч: 🎙 : https://www.instagram.com/gatya813/ Зочин : https://www.facebook.com/tulgaa.baaraa Facebook : / https://www.facebook.com/podcast.medcast Instagram : / https://www.instagram.com/medcastpodcast Website: / https://www.medcast.mn Хамтран ажилласан : https://www.facebook.com/profile.php?id=100063169992577 Хамтран ажиллахыг хүсвэл info@medcast.mn хаягаар холбогдоорой

    MEDCAST Нэг донор найман хүний амийг аварч чадна. Тархины үхэл, донорын тухай /EP #16/
  4. Apr 23

    MEDCAST - Botox хийхээс өмнө заавал үз ! Эрсдэл, үнэн, буруу ойлголт???? /EP #13/

    Botox бол хор гэж ярьдаг… Гэхдээ яагаад дэлхий даяар хамгийн их хийгддэг гоо сайхны процедур болсон юм бол? Энэ дугаараар Medcast Podcast дээр бид Botox, filler болон арьсны тарилгын талаар мэргэжлийн эмчтэй хамт дэлгэрэнгүй ярилцлаа. 🎯 Энэ бичлэгээс та: • Botox хэрхэн ажилладаг • Аюулгүй эсэх • Хуурамч бүтээгдэхүүний эрсдэл • Botox resistance (үйлчлэхээ болих) мөн: • Суганы хөлс багасгах тарилга • Эрүүний ботокс • Шүд хавиралт (bruxism) зэрэг сэдвүүдийн талаар ойлголт авна. ⚠️ Disclaimer: Энэхүү контент нь зөвхөн мэдээллийн зориулалттай. Эмчилгээ хийхээс өмнө мэргэжлийн эмчид хандана уу. Хөтлөгч: 🎙 https://www.instagram.com/gatya813/ Зочин : https://www.instagram.com/cosmetology_doctor Зочин : https://www.instagram.com/minjuush99 Facebook : https://www.facebook.com/podcast.medcast Instagram : https://www.instagram.com/medcastpodcast/ Хамтран ажилласан : https://www.facebook.com/Sanchir8888 Хамтран ажилласан : https://www.facebook.com/TopCeramics.mn Хамтран ажилласан : https://www.facebook.com/profile.php?id=61576994980487 Medcast подкастын бусад мэдээ мэдээллийг https://www.medcast.mn/

    MEDCAST - Botox хийхээс өмнө заавал үз ! Эрсдэл, үнэн, буруу ойлголт???? /EP #13/

About

Medcast бол эмч мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, зөвлөгөөг хүргэдэг эрүүл мэндийн подкаст юм. Бид хавдар, архаг өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр гүн гүнзгий яриа өрнүүлдэг. 📌 Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүхэнд зориулав 👩‍⚕️ Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг 🎙️ Эмч мэргэжилтнүүдтэй сонирхолтой ярилцлага ✅ Subscribe хийгээд эрүүл амьдралын төлөө мэдлэгтэй сонголт хийгээрэй! #Medcast #эрүүлмэнд #подкаст #ярилцлага