Цэгцрэх Хөдөлгөөн

Цэгцрэх Хөдөлгөөн

Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа иргэдтэйгээ ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн албаны шүүлтүүргүйгээр ярилцах болно.

Episodes

  1. MAR 23

    Дугаар #6 | Дэлхийн нөхцөл байдал улам хурцадсаар байна

    “Цэгцрэх хөдөлгөөн” подкастын 6 дахь дугаарт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 5 гол асуудлыг тайлбарлаж байна. Энэ дугаарт: - Эрчим хүчний салбар дахь давхардал, хариуцлагын асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Эрчист Монгол” компанийг татан буулгасан шийдвэр, - Дэлхийн газрын тосны зах зээлийн савлагаанд бэлтгэх эрсдэлийн бодлого, - Монголын ардчиллыг бэхжүүлэх зөвлөлдөх ардчиллын шинэ алхам, - Эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө, - Онцгой нөхцөлд ажиллах шуурхай бэлэн байдлын үүрэг, даалгавруудзэрэг бодит шийдвэрүүдийг нэгтгэн хүргэж байна. Мөн дэлхийн усны өдрийг тохиолдуулан хэрэгжүүлж буй “333 нуур” хөтөлбөр, усны нөөц, байгаль орчны бодлогын талаар ч онцлон танилцууллаа. 👉 Төрийн шийдвэр бүрийн цаадах учир шалтгааныг цэгцтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэж байна._____________________________________________________________Instagram: https://www.instagram.com/zandanshatar.gombojav/Facebook: https://www.facebook.com/zandanshatar.pmApple podcasts: https://podcasts.apple.com/mn/podcast/%D1%86%D1%8D%D0%B3%D1%86%D1%80%D1%8D%D1%85-%D1%85%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%B3%D3%A9%D3%A9%D0%BD/id1882270306Spotify: https://open.spotify.com/show/4F2d3KQK73aaG1fjTGKIDi?si=0wJbnlPKSx6Oo1VWaZiOwASoundcloud: https://on.soundcloud.com/WELo4Jqhwz3GY5tKdSAmazon Music: https://music.amazon.com/podcasts/747f4e62-75b1-4a4a-bf9f-0695ba3c7a49/цэгцрэх-хөдөлгөөнCastbox: https://castbox.fm/vh/6975237#Mongolia #Government #PM #PrimeMinister #Zandanshatar

    25 min
  2. MAR 15

    Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?

    Ойрх Дорнодод үүссэн хурцадмал байдал, Ормузын хоолойд үүссэн гацаа, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх өөрчлөлтүүд нь Азийн эдийн засгаар дамжин Монгол Улсад хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ удаагийн “Цэгцрэх хөдөлгөөн” подкастын дугаарт дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдлыг тайлбарлаж, Монгол Улс эдийн засгийн эрсдэлд хэрхэн бэлтгэж байгаа талаар ярилцлаа. Мөн Ойрх Дорнодын бүсээс 91 иргэнээ эх оронд нь аюулгүй авчирсан тусгай үүргийн нислэгийн тухай, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах бодлого, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах стратегийн шийдлүүдийг танилцуулав. Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөх бодлого Аялал жуулчлалыг экспортын шинэ хөдөлгүүр болгох стратеги Рио Тинтотой хийх хэлэлцээний шинэ чиглэл Эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит алхмууд зэрэг Монголын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох чухал шийдвэрүүдийг онцлон хүргэнэ. Дэлхийд сорилт нэмэгдэж байгаа энэ цаг үед “гадаа хүйтэн ч Монгол дотроо дулаахан байх ёстой” гэсэн зарчмаар Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгааг энэ дугаараас сонсоорой.

    13 min
  3. MAR 6

    Дугаар #4 | Олон улсын нөхцөл байдалд авч буй арга хэмжээ

    Гал Морин жилийн тэргүүн Барс сарын анхны подкастод Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим чухал шийдвэрийг тайлбарлалаа. Энэ удаагийн дугаарт Ойрх Дорнод дахь 400 гаруй Монгол иргэний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эх оронд нь авчрах бэлтгэл ажлын талаар, дэлхийн тогтворгүй байдлаас шалтгаалж буй нефть шатахууны үнийн нөхцөл байдал, мөн дотооддоо нефтийн үйлдвэрийг эрчимжүүлэх бодлогын талаар ярилцлаа. Мөн Засгийн газар 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх цогц бодлогыг танилцуулж байна. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн бодит тоон үзүүлэлтүүдийн талаар, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг айл өрх бүрд хүргэх зорилтуудыг энэ дугаарт онцоллоо.

    18 min
  4. JAN 31

    Давос хотоос дулааны цахилгаан станц руу

    🎙️ Өнөөдрийн “Цэгцрэх Хөдөлгөөн" #002 яриагаар дэлхий дахины өрнөл, дотоодын бодит нөхцөл байдлуудыг ил тод, хариуцлагатайгаар ярилцъя. 🇨🇭Өнгөрсөн долоо хоногт миний бие Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, олон улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнчлэн Монгол Улсад нээгдэж буй бодит боломжуудын талаар дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын бизнес, хөрөнгө оруулалтын төлөөлөлтэй цуврал уулзалтууд хийлээ. 🏭 Давос хотноос эх орондоо ирсэн даруйдаа нийгмийн анхаарлын төвд байгаа эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарч, холбогдох байгууллагуудад нэн тэргүүний арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, шуурхай ажиллах үүрэг даалгавар өгсөн. Эдгээр асуудлын талаар өнөөдөр та бүхэнтэй ил тод, бодит мэдээлэлд тулгуурлан ярилцъя.  🗹 Асуудал бүхэн нэг өдрийн дотор шийдэгдэхгүй. Гэхдээ бид бодит байдлаа зоригтойгоор хүлээн зөвшөөрч, зөв бодлого, зөв чиглэлдээ тууштай байж чадвал хамтдаа цэгцэрч чадна гэдэгт итгэлтэй байна.   #Цэгцэлье  #Чөлөөлье #Хөгжүүлье  Санал, асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаарт үргэлжлүүлэн ярилцацгаая. 🇲🇳

    12 min
  5. Welcome to my podcast

    JAN 16

    Welcome to my podcast

    Өнөөдрөөс эхлэн би та бүхэнтэйгээ “Цэгцрэх хөдөлгөөн” яриагаар тогтмол уулзахаар боллоо. Энэ бол мэдээ унших, тайлан танилцуулах зорилготой контент биш. Харин төрөөс гарч буй шийдвэр бүрийн цаад учир шалтгааныг энгийн, ойлгомжтой хэлээр тайлбарлаж, олон нийтийн асуулт, саналд нээлттэйгээр хариулах яриа юм. 🎙️Өнөөдөр нийгэмд худал мэдээлэл, хов жив их тархаж, иргэдийг хооронд нь, иргэдийг төртэй нь үл ойлголцуулах оролдлого нэмэгдэж байна. Ийм үед Засгийн газар юу хийж байна вэ, яагаад ийм шийдвэр гаргаж байна вэ гэдгийг хэвлэлийн хурал, албаны үг хэллэгээр бус, иргэн бүрт ойлгогдохоор тайлбарлах шаардлагатай гэж үзлээ.Хот хөдөөгийн аль ч иргэнд хүрэх, хамгийн хүртээмжтэй хэлбэрийг сонгон энэхүү яриаг эхлүүлж байна. Би тогтмол нээлттэй мэдээлэл өгч, чухал асуудлуудыг та бүхэнтэй хамт хэлэлцэнэ.Цэгцрэх гэдэг нь хяналт, шахалт биш. Харин хууль хүн бүрт ижил үйлчилдэг, хөдөлмөр үнэлэгддэг, хариуцлага тодорхой тогтолцоог бий болгох тухай ойлголт. Хүн эмх цэгцтэй үйлдэл хийж эхлэхэд бодол нь хүртэл цэгцэрдэг. Улс орон ч мөн адил цэгцтэй тогтолцоонд л хөгждөг гэж би итгэдэг. 🇲🇳Ил тод байдал хамгийн чухал. Та бүхэнд ярилцмаар, тайлбарлуулахыг хүссэн асуудал байвал коммент хэсэгт эсвэл хувийн зурвасаар бичээрэй. Дараагийн удаад үргэлжлүүлэн ярилцана. https://www.instagram.com/zandanshatar.gombojav/ https://www.facebook.com/zandanshatar.pm

    11 min

About

Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа иргэдтэйгээ ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн албаны шүүлтүүргүйгээр ярилцах болно.