Kindadult Podcast

kindadults

Том болох ямар байдаг вэ? Том хүн болох энэ үед юу бодогдож, юу тохиолддог вэ? Хэзээ яг том болдог вэ?... Хааяа бүх зүйл тодорхой юм шиг, хааяа бүр юу ч ойлгомжгүй санагдах үеүд танд тохиолддог уу? Kindadult подкаст бол яг л энэ төгс биш үеийг туулж яваа найзуудын подкаст юм. Том хүн болж буй энэ үеийн мэдрэмжүүдээ хадгалж үлдэхээр, ганцаараа биш гэдгээ мэдрэх, бас чамайг ч ганцаараа биш гэдгийг мэдрүүлэхийн тулд бид энэ подкастаа эхлүүлж байна. Тэгэхээр хамтдаа энэ мөчөө хуваалцаж, зөв хариулт өгөх гэж оролдохгүйгээр “том болохыг” ойлгох гэж хичээцгээээеее🌟 Instagram: @kindadult.podcast ♡

Episodes

  1. Aug 12

    Ep. 5 Буцааж нэхдэггүй хайр❤️

    Сайн уу, сайн ууууу 🤍Хүүхэд байхаас л бидний зүгээр л “аав, ээж” байсан хүмүүсийг өөрсдийн гэсэн амьдрал, айдас, мөрөөдөл, хүсэлтэй энгийн л “хүн” байсныг ойлгож эхлэх нь том болохын нэг хэсэг юм шиг байнаа найзуудаа.... Энэ удаа бид 2 аав ээжтэйгээ холбоотой дурсамжууд, бидний төлөө хийж ирсэн зүйлс, золиос, хүүхэд байх үеийн дурсамж, том болох тусам өөрөөр мэдрэгддэг тэр их хайрын тухай болон тэднийгээ ойлгож эхлэхийн хэрээр хөгширч буйг нь анзаарч буй энэ гунигтай хэрнээ дулаахан “adulting” шилжилтийн талаар ярилцлаа. Бид аав, ээжээсээ юуг нь дуурайсан бэ? Хэрвээ яг өөртэйгөө адилхан охинтой байсан бол ямар ээж байх байсан бол? Инээдтэй бас нулимстай бидний анхны уйлсан дугаарыг та нар маань өөрсдийн ямар ч хариу нэхэлгүй, ямар ч нөхцөл тавихгүй хайрладаг тэр хөөрхөн хүмүүсээ бодоод сонсоорой 🤍 instagram: @kindadult.podcast

    Ep. 5 Буцааж нэхдэггүй хайр❤️
  2. Jun 3

    Ep.2 Хаврын оройн тэмдэглэл 🌼 ft.зайдасхан

    Сайн уууу, ажил, амьдрал нь сайн биз дээ ♡ Бид 2-ын "зайдасхан" гэдэг зочинтой, жиаахан замбараагүй, амьсгаа өндөртэй 2-р дугаарыг маань хүлээн авна уууу🎧Улирал солигдохоор амьдралд том өөрчлөлт ороогүй ч бодол, мэдрэмж хүртэл өөрчлөгдөх шиг санагддаг шүү тэ. Энэ удаа бид ямар нэгэн төлөвлөсөн сэдэвгүйгээр нар жаргахыг харж суунгаа энэ хавар бидэнд тохиолдсон зүйлс, үзсэн тоглолт болон кинонууд, энэ хаврын мэдрэмж, бодлуудын талаар чөлөөтэй ярилцлаа. Энэ дугаар маань яг л найзуудтайгаа хаврын дулаахан орой паркын зүлгэн дээр суунгаа далжигнаж, catch up хийж байгаа мэдрэмж төрүүлэх байхаа. Та нарын хавар хэрхэн өнгөрөв дөө? Коммент хэсэгт хуваалцаарай. Сонсож байгаад баярлалаа🤍(гадаа бичсэн болохоор гадны шуум бага зэрэг оржэээ🥹 (их хотын зуны орой кк) дараа дараадаа бид хичээгээд сайжирнаа, уучлаарай)

    Ep.2 Хаврын оройн тэмдэглэл 🌼 ft.зайдасхан

About