
Security for all
Уламжлалт болон уламжлалт аюулгүй байдлын асуудлаар мэдээ, мэдээлэл түгээх зорилготой. Ногоон хөгжил, сайн засаглалын бодлогын хүрээлэнгээс “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт цуврал подкаст нэвтрүүлгээ толилуулж байна. Энх тайван, аюулгүй байдал гэдэг ойлголт нь зөвхөн олон улсын харилцаа эсвэл зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудал биш, харин бидний өдөр тутмын амьдрал, хүний аюулгүй байдалтай нягт холбогддог. Энэ цувралаараа бид эмэгтэйчүүдийн оролцоо, хамгаалалт, урьдчилан сэргийлэх асуудал яагаад бидний аюулгүй байдалтай салшгүй холбоотой вэ гэдгийг олон өнцгөөс ярилцах болно. Үндэсний аюулгүй байдал, дипломат алба, батлан хамгаалах салбар, энхийг дэмжих ажиллагаанаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, кибер аюулгүй байдал гэх мэт өргөн хүрээний сэдвийг хөндөнө.
- 1 Episode
About
Information
- CreatorSuvda
- Years Active2026
- Episodes1
- RatingClean
- Copyright© 2026 Suvda
- Show Website