ХЭМ ТЭГШ подкаст

Боомтын сэргэлт: Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол түгжээний түлхүүр

Хэм тэгш подкастын 5-р дугаарт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням зочин хөтлөгч, Өрөг.мн сайтыг үүсгэн байгуулагч Б.Болорчимэгтэй ярилцлаа.  

КОВИД-19 цар тахлаас үүдэж дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэж, тээврийн асуудлууд даамжирч, улмаар аж үйлдвэрлэлийн бүтээмж Монгол Улс даяар хамгийн бага түвшинд хүрсэн. Иймд боомтын сэргэлт нь эдийн засгийг сэргээх чухал ач холбогдолтой юм.