#110

АТГ-ОЛОН НИЙТИЙН ТӨВ

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны талаарх цахим нэвтрүүлгүүдийг бидний сувгаас сонсоно уу... Бидний фейсбүүк хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй. #Баярлалаа https://www.facebook.com/iaacmn/

  1. Good Habits 20 - Зөв Дадал 20

    12/15/2020

    Good Habits 20 - Зөв Дадал 20

    “GOOD HABITS-20” Digital Conference “ЗӨВ ДАДАЛ-20” Дижитал чуулган Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан, нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулан сурталчлах зорилготойгоор салбар салбарын төлөөллийг оролцуулан, иргэн бүрт чиглэсэн СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН үргэлжилж байна. Энэхүү аяны хүрээнд "GOOD HABITS-20" Дижитал чуулган энэ сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууулагдана. ЗОРИЛГО : Зөв дадлаар өөрийн одоогийн би-г бүтээсэн салбар салбарын мэргэжилтэн, олны танил эрхмүүд өөрсдийн ЗӨВ ДАДЛАА бусадтай хуваалцаж залуусыг ЗӨВ ХАНДЛАГАД уриалахад чиглэнэ. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог. АВЛИГЫН ЭСРЭГ Соён гэгээрүүлэх үйлст хамтдаа нэгдэцгээе. Зохион байгуулагч: Авлигатай Тэмцэх Газар Хэзээ: 2020.12.16 Цаг: 19.00-21.30 Хаана: Авлигатай Тэмцэх Газар, Олон нийтийн төвийн хуудаснаас шууд дамжуулалт хийнэ. https://www.facebook.com/iaacmn Хамрах хүрээ: Бүх насныханд нээлттэй Нэмэлт мэдээлэл: Чуулганы үеэр та илтгэгчдээс асуух асуулт болон сэтгэгдэл байвал коммент хэлбэрээр асуух боломжтой. #ЗөвЗөвдШударгаЗөв #СоёнГэгээрүүлэхАян #StopVirus #StopCorruption #ВирусийгДаръя #АвлигыгУстгая #Аnticorruptionday2020 #iacc #iacc2020 #ШударгаТоглоцгооёChallenge

    1h 52m
  2. 09/22/2020

    Төрийн албан хаагчийн ЁС ЗҮЙ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн Төрийн албан хаагчийн ёс зүй хэлэлцүүлэгт оролцлоо. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог. Эх сурвалж:  https://www.iaac.mn/news/127

    1h 4m

About

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны талаарх цахим нэвтрүүлгүүдийг бидний сувгаас сонсоно уу... Бидний фейсбүүк хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй. #Баярлалаа https://www.facebook.com/iaacmn/