Миний өглөө

ganaa.mnb.mn@gmail.com

Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.

  1. #241 Хэвшмэл ойлголтод шахалт үзүүлье

    2024. 05. 13.

    #241 Хэвшмэл ойлголтод шахалт үзүүлье

    Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас 241 дэх дугаараа бэлтгэн хүргэж байна. Өнөөдрийн дугаарт Эко Сум ТББ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүн Г.Нарантуяатай ярилцлаа. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, өссөн тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж улмаар Бразил, Израиль, Францад улсуудад сурч, ажиллаж байгаад 2018 онд эх орондоо эргэн иржээ. Г.Нарантуяа Израиль улсад Ойрхи Дорнод судлалаар гурван жил суралцаж магистрын зэргээ хамгаалсны дараа Францыг зорьж тэндээ хүмүүнлэгийн төслийн менежмент чиглэлээр хоёр дахь магистртаа сурч төгсөв. Ийнхүү тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ Монголдоо, тэр дундаа төрсөн сумандаа эргэн ирж, зорьж тэмүүлж байсан бүхнээ хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байна.  Г.Нарантуяа 3200 орчим хүн амтай Хишиг-Өндөр сумаа тогтвортой хөгжлийг цогцлоосон жишиг сум болгохоор "Эко сум" ТББ-ыг байгуулж, нөхрийнхөө хамт бүтэн цагаар ажиллаж байна.

    22분

소개

좋아할 만한 다른 항목