ДОКТОРАНТ подкаст

ДОКТОРАНТ

Аливаа салбарыг гүнзгийрүүлэн судалдаг хүмүүсийг урьж, 1.Товчхон 2.Чанартай 3.Үнэн-г мэдэж түгээх подкаст.

  1. 10/09/2021

    10-Монголын эдийн засаг ба хөгжил

    "Мэдье, Түгээе" Докторант подкастын шинэ дугаарт Зүүн Хойд Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Ш.Энхбаяр оролцов. Тэрээр Япон улсын Нийгатагийн иx сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалан, Монголын эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар голлон судалгаа хийж буй. Энэ удаагийн подкастаар Монгол улсын шинжилтийн үеийн буюу 1990-ээд оны эдийн засаг аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, ирээдүйд эдийн засгаа чадавхижуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэх зэрэг асуудлаар ярилцав. Мөн дэлхийн дулаарал ба эдийн засгийн уялдаа холбоо, Монгол орны нөxцөлд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаx боломжуудын талаар хуваалцлаа. Зочин маань Японд ирэхээсээ өмнө 1980 оны сүүлээр Москва хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг Механик-инженер мэргэжлээр төгсөж эx орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1993-1999 онуудад тухайн үеийн Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байжээ. Эдийн засгийн шилжилтийн ид үед үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан, өдгөө дэлхий дахины чухал сэдэв болоод буй уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилтэй холбоотой судалгаа хийж байгаа зочинтойгоо, эдийн засгийн талаас нь төдийгүй техник технологийн талаас нь тухайн сэдвүүдээр ярилцсан нь сонирхолтой байлаа. Эцэст нь подкастын сонсогч залууст маань хандан "Аливаа асуудалд хандахдаа зөвхөн бэрхшээл бус шийдлийг эрэлхийлж, чадах зүйлээ чин сэтгэлээсээ хийгээрэй " гэсэн мессэжээр бидний яриа өндөрлөв.

    10-Монголын эдийн засаг ба хөгжил
  2. 03/13/2021

    #9-Монгол нэртэй үлэг гүрвэл

    "Мэдье, Түгээе" Докторант подкастын шинэ дугаарт Палеонтологич, Умард Каролинагийн байгалийн шинжлэлийн музей, Умард Каролина мужийн их сургуульд ажилладаг Цогтбаатарын Чинзориг оролцлоо. Өмнөх дугаарын зочинтой адил сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрээр палеонтологи болон археологийн ялгаа, хээрийн ажлаар үлэг гүрвэлийн олдворыг хэрхэн илрүүлж, нэрлэдэг зэрэг маш сонирхолтой яриа өрнүүллээ. Үлэг гүрвэл өндөглөдгийг анх Монголоос мэдсэн, Adasaurus, Ingenia, Tagan Mangas зэрэг Монгол нэртэй үлэг гүрвэл байдаг гээд огт мэддэггүй зүйлээ мэдэж авлаа. Судалгааны хажуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумд дэлхийд анхдагч болох "Хээрийн музей" барьж байгаа нь бахархууштай санагдав. Хэрвээ та хөдөө хээр эртний амьтан, ургамлын олдвор олвол paleo.ac.mn болон facebook-ын "ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн" гэсэн хаягаар холбогдож мэдээлэл өгвөл иргэний үүргээ биелүүлэх хамгийн том алхам болж, зарим тохиолдолд урамшуулал авах боломжтой байна. Эцэст нь үлэг гүрвэл сонирхдог хүмүүст хандаж "Хүсэл тэмүүллээ битгий гээгээрэй" гэснээр бидний яриа өндөрлөв. Ирэх жил болох 100 жилийн ойн ажилд нь амжилт хүсье! FB: https://www.facebook.com/chinzorig.tsogtbaatar/ RG: https://www.researchgate.net/profile/Tsogtbaatar_Chinzorig NS: https://naturalsciences.org/research-collections/paleontology/postdoctoral-researchers#tsogtbaatar-chinzorig

    #9-Монгол нэртэй үлэг гүрвэл
  3. 03/12/2021

    #8-Цөмийн физикийн хэрэглээ

    "Мэдье, Түгээе" Докторант подкастын 2021 оны удаах дугаарт Японы цөмийн урвалын мэдээллийн төвд ажилладаг цөмийн физикч, доктор Дагвадоржийн Ичинхорлоо оролцов. Энэ удаагийн дугаар маань бичлэгтэй хийгдсэнээрээ онцлог байлаа. Хоккайдогийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан оролцогч маань саяхан болсон цагаан сарын сонин сайхан, судлаач гэр бүлд тулгардаг хүндрэл, хүүхдүүдийнхээ боловсролын талаар яриагаа эхлүүлэв. Цөмийн физикийг эрчим хүч, зэвсэгийн салбараар төсөөлдөг байсан бидний харааг тэлж анагаах ухаан, хөдөө аж ахуй, нисэх онгоцны салбарт хэрхэн ашиглагддаг талаар маш энгийнээр тайлбарлаж өгсөн нь сонсууштай байлаа. Ялангуяа тархины хорт хавдарыг оношлох, эдгээхэд чухал салбар гэдгийг сайн ойлгов. Мөн Монголтой холбоотой цөмийн салбарын мэдээ, шуумын талаар мэргэжлийн хүний өнцгөөс тайлбарлаж өгөв. Сонсогчиддоо хандаж хэлсэн "Хязгаарыг эвд, боломжийг эрэлхийл" гэсэн үг нь хөтлөгч бидэнд гүн сэтгэгдэл үлдээлээ. Судалгааны ажлууд: https://www.jcprg.org/?fbclid=IwAR05S-Etcc_HuV0VAI-PM0PfTdO8TqeKFTmWn1bjv5J9xDJ183tkaqehX4o http://nucl.sci.hokudai.ac.jp/tnpl/en/?fbclid=IwAR2xg8ekziFKTJXOL6UcAQDLe6Q_khdhtLME0nfpalkwgxl9j2gDPuVh1NM Зочны хаяг: FB: https://www.facebook.com/ichinkhorloo.dagvadorj/ RG: https://www.researchgate.net/profile/Ichinkhorloo_Dagvadorj?fbclid=IwAR3UirZW5KwZNy6CqngYfBE6vLyhHeBJ6Tx6nPVHVt0a0DJn2X735Jv38k8

    #8-Цөмийн физикийн хэрэглээ
  4. 02/06/2021

    #7-Шинжлэх ухааны харилцаа

    "Мэдье, Түгээе" Докторант подкастын 2021 оны эхний дугаарт Бельги улсын Лиэжийн их сургуульд постдок (докторын дараах судалгааны ажил) хийж буй Ганбаатарын Нарангэрэл оролцов. Японы шилдэг их сургуулиудын нэг болох Токиогийн Технологийн Их Сургуульд нано технологиор докторын зэрэг хамгаалсан түүний одоо хийж буй судалгаа болон сурч байх хугацаандаа давхар эзэмшсэн Олон Улсын Хөгжлийн Инженерчлэлийн талаар ч бас ярилцав. Тэрээр судлаачийн нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг бидэнд танилцуулсан нь хөтлөгч бидний хувьд сонирхолтой байв. Science Communication буюу Шинжлэх ухааны харилцаа яагаад чухал болох, сурагч оюутнуудад байгалийн ухааны мэдлэгийг хэрхэн хүргэвэл зохистой талаар өөрийн хийж байсан дадлагаaр жишээ авсан нь сонсууштай байлаа. “Судалгаа хийх чухал боловч өөрийн салбарыг энгийн хүмүүст тайлбарлаж сурах нь илүү чухал” Нано технологи хаашаа явж байна вэ? FB: https://www.facebook.com/namy.nrngrl/ RG: https://www.researchgate.net/scientific-contributions/Narangerel-Ganbaatar-2068808417

    #7-Шинжлэх ухааны харилцаа

About

Аливаа салбарыг гүнзгийрүүлэн судалдаг хүмүүсийг урьж, 1.Товчхон 2.Чанартай 3.Үнэн-г мэдэж түгээх подкаст.