Uyanga's podcast

Uyanga Altantuya

#8 СУРГУУЛЬ ДЭЭР ОХИДЫН ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ОХИДЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ МӨН. /Ч.УНДРАХ/

  1. 03/14/2022

    Ц.Анудалай: Хүчээр охидын үзлэг хийх нь хүчирхийлэлд өртсөн сурагчид маш хүнд тусдаг

    ЕБС-д зөвхөн охидыг эцэг эх болон өөрсдөөс нь зөвшөөрөл авалгүйгээр сургуулийн орчинд охидын үзлэгт хамруулах нь хүний эрхийн зөрчил юм. Учир нь эмнэлгийн бус орчинд, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр, мөн эрүүл мэндтэй холбоотой нууцыг нь хадгалдаггүй, зөвхөн хүнтэй унтсан эсэх, жирэмсэн эсэхийг л шалгадаг гэх мэт олон асуудал байна. Мөн хүчирхийлэлд өртсөн охидын хувьд хүчээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр охидын үзлэгт хамруулах нь сэтгэлзүйн хувьд маш хүнд тусдаг байна. Тиймээс охидын үзлэгээр хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлэх биш эрүүл мэнд, бэлгийн боловсролын хичээлийн чанарыг сайжруулах, мөн эрэгтэй, эмэгтэй сурагчдыг эмнэлгийн орчинд эцэг, эх  болон өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг, эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалдаг байх нь зүйтэй. Подкастын зочин: Ц.Анудалай  Гүнж төвийн сайн дурын ажилтан, 2-р курсийн оюутан

    10 min
  2. #14 3 настай охиноо 10 хуруутай болгохоор тэмцэж байгаа О.Отгонжаргал

    03/08/2022

    #14 3 настай охиноо 10 хуруутай болгохоор тэмцэж байгаа О.Отгонжаргал

    Эмэгтэйчүүдийн баяр гээд хэн нэгнээс бэлэг авах биш тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүддээ туслах, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар дуугардаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийнхөө хэмжээнд  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаан төрөлхийн гар хурууны дутуу хөгжилтэй төрсөн охиныхоо төлөө хичээж байгаа О.Отгонжаргалд туслахыг хүссэн юм. Ирээдүйд охиноо сүмбэн биш юм аа гэхэд энгийн зүйлсийг өөрөө саадгүй хийж болохоор 10 хуруутай болгох түүний зорилго. Охины хагалгааны зардалд 80 сая төгрөг шаардлагатай бөгөөд гэрээрээ гоё чимэглэл хийж борлуулаад хагалгааны төлбөрөө олохоор хичээж байгаан байна. Та бүхэнд энэ мундаг ээжид туслахыг хүсвэл хийсэн бүтээлээс нь худалдан авч дэмжээрэй.   Мөн шууд мөнгөн хандив өгөхийг хүсвэл 5005937316 Хаан банкны Оргоо Отгонжаргал гэсэн өөрийнх нь данс руу хандивлах боломжтой. Хэрвээ биечлэн холбогдохыг хүсвэл 89162013 утас руу нь холбогдоорой.

    24 min

About

#8 СУРГУУЛЬ ДЭЭР ОХИДЫН ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ОХИДЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ МӨН. /Ч.УНДРАХ/