On&On podcast\ Ононгийн подкаст

Onon

Намайг Онон гэдэг. Би нэвтрүүлэгч, ээж, эхнэр, эмэгтэй хүн. 10 жилийн өмнө анхны хүүгээ төрүүлчихээд, 6 сартай байхад нь сэтгэл санааны гүн хямралд орж байлаа. Тэр үед сонсдог байсан фм-ийн нэвтрүүлэг надад уужрал, ухаарал өгч, өөртөө итгэх итгэл, идэвх оролцоо бүхнийг минь, нэг ёсондоо хуучин Ононг эргүүлэн авч ирсэн. Түүнээс хойш эмэгтэйчүүд хоорондоо ярилцдаг, түүхээ хуваалцдаг, түүнээсээ эрч хүч, ухаарал авдаг нэвтрүүлэг хийхсэн гэж зорьсоор ийнхүү хийж эхэллээ, сонсооорой, бас сэтгэгдлээ хуваалцаарай!

Episodes

  1. 12/26/2020

    S1 E8: Сэтгэл судлаач Б.Золзаяа "Өөр лүүгээ өнгийж бай, өөртөө цаг гаргаж бай"

    Өөрийгөө л ойлгочихвол хорвоо дэлхийд хэцүү хатуу гэж үгүй мэт... Өөр лүүгээ өнгийж бай, өөртөө цаг гаргаж бай, хийх ажлын жагсаалтандаа өөрийгөө хайрлах тухай оруулж бай, өөрийгөө хайрлах жагсаалтанд маникюр гоо сайхан орно гэдэг шиг СЭТГЭЛЗҮЙЧ ДЭЭР ОЧИХ гэдгийг заавал оруулж бай гэснээр бидний яриа эхэлсэн юм.  Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн гэж энэ зөөлөн дулаан уур амьсгал мэдрэгдсэн, бүх асуудлаа энд л яриад, гаргаад, орхиод, өөрийгөө чөлөөлж болох газар шиг санагдсан.  Ингээд энэ удаагийн On&On podcast- ын шинэ дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Сэтгэл Судлаач Банзрагч Золзаяа оролцлоо.  Мэдээж оны төгсгөлд, мөн энэ улирлын хамгийн сүүлийн дугаар болгон хүргэж байгаа нь та нарыгаа хуучин онтойгоо сэтгэлийн хөндүүр, бул хар чулуунуудаа орхиод, цэвэр цэлгэр, шив шинэхэн сэтгэлзүйтэйгээр шинэ оноо эхлүүлээсэй гэж хүссэн учраас юм.  Заа ингээд шинэ дугаараа яг одоо сонсоорой 👉👉👉 Хүндэтгэсэн Онон нь

    1h 21m

About