Safe Space Podcast

Positive Dadal

"Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон, нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 🎙💙

Episodes

  1. Дундуур хуваагдсан хүн шиг... | EP07

    FEB 6

    Дундуур хуваагдсан хүн шиг... | EP07

    Амьдралд тохиосон хагацал, уй гашуу хүнийг бүхэлд нь өөрчилчих шиг болдог. Гаднаа “зүгээр” мэт инээж явсан ч, дотроо босох ч тэнхэлгүй сөхөрсөн мөчүүд үргэлжилсээр… Хэн ч ойлгохгүй юм шиг, өөрийгөө ч танихаа больсон мэт мэдрэмжүүд чимээгүйхэн хуримтлагддаг. Гэхдээ бид шаналлаа ганцаараа л үүрэх ёстой гэж үү? Safe Space подкастын маань энэ удаагийн дугаарт ээжийгээ алдсаны дараах дотоод тэмцэл, ганцаардал, өөрийгөө дахин олох замын тухай чин сэтгэлийн нэгэн захидлыг хүргэж байна. Хүлээн авч, тайван орон зайд сонсоорой. ❤️ Өөрийн хамгийн эмзэг мэдрэмжүүдээ бидэнтэй хуваалцсан захидлын эзэнд гүнээ талархаж байна. 🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа, 🎙️Сэтгэл судлаач О.Марал-Эрдэнэ "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Хэрвээ та өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл📩 pd_safespace Instagram хаяг руу эсвэл ✉️ positivedadal@gmail.com хаягаар бидэнд илгээгээрэй.

    12 min
  2. Хэрхэн түүнийг мартах вэ?

    05/12/2025

    Хэрхэн түүнийг мартах вэ?

    Урьд нь хэнээс ч авч байгаагүй хүчтэй мэдрэмжийг мартъя гэхэд маш хэцүү шүү, тийм ээ? Мартах гэж хичээх тусам тэдгээр хором мөчүүд илүү тодроод байгаа юм шиг санагддаг уу? Хэдийгээр мэдрэмж нь хүчтэй байсан ч, энэ мэдрэмжийн эзэн бол та өөрөө юм шүү дээ. Хэчнээн сайхан байсан ч чамайг тодорхойгүй байдалд үлдээж, улам өөртөө итгэлгүй болгож байвал энэ харилцаа тийм ч эрүүл биш харилцаа болон хувирч байж болох юм.    Safe space подкастын маань 5 дах дугаараар хамгийн нандин хийгээд сэтгэл зовоож буй дурсамжаа бидэнтэй хуваалцсан нэгэн захидлыг хүргэж байна. Хүлээн аван сонсоорой. ❤️   Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа. 🎙️Хөтлөгч  Ц.Ариунсанаа, 🎙️Сэтгэл судлаач  Б.Үүрийнтуяа   "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.   Safe Space Instagram:  /pd_safespace  Safe Space Facebook:  /pd.safespace  Positive Dadal Instagram:  /positive_dadal   Positive Dadal Facebook:  /positivedadal

    33 min
  3. Ямар мэргэжил сонгох вэ?

    05/01/2025

    Ямар мэргэжил сонгох вэ?

    "Би хэн бэ? Би ямар мэргэжил сонгох вэ? Би яг юунд дуртай юм бол?" гэх асуултууд 10 жилээ төгсөх дөхөх тусам бидний толгойд эргэлдэж, зүүдлэхээс холгүй байдаг шүү дээ. Хэрэв та одоо ч гэсэн эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж байгаа бол энэ дугаар танд хань болно гэдэгт итгэлтэй байна. Мөн илгээсэн захидлын эзэнд Safe space подкастын хамт олноос хандаж хэлэхэд, шантралгүй, тусламж эрж, асууж лавлаж, өдөр бүр бага багаар урагшлаарай. Таны захидал олон хүнд урам зориг төрүүлж байгаа гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье! ❤️ Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа. 🎙️Хөтлөгч  Ц.Ариунсанаа, 🎙️Сэтгэл судлаач  Б.Үүрийнтуяа "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 💌Захиа илгээх: positivedadal@gmail.com эсвэл PD_safespace сошиал сувгууд руу явуулах боломжтой шүү Safe Space Instagram:   /pd_safespace  Safe Space Facebook:  ⁠/pd.safespace⁠  Positive Dadal Instagram:   /positive_dadal   Positive Dadal Facebook:   /positivedadal

    24 min
  4. Тэр хүнтэй хүнгүй маргааш болдгоороо болох болохоор…

    04/24/2025

    Тэр хүнтэй хүнгүй маргааш болдгоороо болох болохоор…

    Хэр хугацааг хамт өнгөрүүлснээс үл хамааран хэн нэгэнд дассан сэтгэлээ татаж авах үйл явц амаргүй ээ. Туулж өнгөрүүлсэн хүн бүр шинэ амьдралынхаа төлөө салалт гэх тэрхүү хаалгыг хаах ямар хүнд гэдгийг мэдэрдэг биз ээ. Хэрвээ яг одоо таны сэтгэлийг харилцааны төгсгөл, салалт маш ихээр өвтгөж байвал энэ дугаар танд хань болно гэдэгт итгэлтэй байна. Мөн илгээсэн захидлын эзэнд Safe space подкастын хамт олноос хандаж хэлэхэд, танаар маш ихээр бахархаж байна. Таны сэтгэл зүрх шавхагдашгүй их баялаг байсан, байгаа, байх ч болно. Өөрийгөө сонгосонд нь баяр хүргэе. Таны захидал олон хүнд урам зориг төрүүлж байгаа гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье! ❤️ Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа. 🎙️Хөтлөгч  Ц.Ариунсанаа, 🎙️Сэтгэл судлаач  Б.Үүрийнтуяа "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 💌Захиа илгээх: positivedadal@gmail.com эсвэл PD_safespace сошиал сувгууд руу явуулах боломжтой шүү Safe Space Instagram:   /pd_safespace  Safe Space Facebook:  /pd.safespace  Positive Dadal Instagram:   /positive_dadal   Positive Dadal Facebook:   /positivedadal

    19 min

About

"Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон, нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 🎙💙