108 episodes

Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг АНУ-аас хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, МУ-аас хөтлөгч Б.Тайван нар хамтран бүтээж түгээж байна.
Seheeten Podcast | est. 2017

Seheeten Podcast Seheeten Media

    • Health & Fitness
    • 4.7, 219 Ratings

Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг АНУ-аас хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, МУ-аас хөтлөгч Б.Тайван нар хамтран бүтээж түгээж байна.
Seheeten Podcast | est. 2017

    Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109

    Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109

    Tuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.

    Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.

    • 44 min
    Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108

    Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108

    Ариунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо.

    Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг  TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж.

    Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээтэй хамтран хүргэж байгаагаа дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа Түвшинтөрийн амьдралын үеүүдээр аяласан дугаар уруугаа үсэрцгээе!

    • 1 hr 1 min
    Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107

    Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107

    Энэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.

    • 1 hr 1 min
    Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106

    Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106

    Мандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу.

    Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй:

    - Мэдээллийн чанах процесс
    - Объектив ба субъектив хандлага
    - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан
    - Метал рок хөгжмийн тухай
    - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой
    - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас
    - Эдийн засгийн ойлголт
    - Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл
    - Эдийн засгийн өсөлт гэж юу вэ
    - Эдийн засгийн хямрал гэж юу вэ?
    - Эдийн засгийн бодлого гэж юу вэ?
    - Ном унших тухай
    - Эрсдэлийн тухай

    • 1 hr 36 min
    Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй - Томүжин Академийн Үүсгэн Байгуулагч Б.Батжин | #105

    Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй - Томүжин Академийн Үүсгэн Байгуулагч Б.Батжин | #105

    Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа.

    Подкастын хураангуй, сэдвийн дараалал:
    - Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил
    - Бүтэлгүйтлийг даван туулах талаар
    - Өвдөлт бол хөшүүрэг
    - Бүх асуудал хувь хүндээ байдаг
    - Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг
    - Тав тухтай бүсэд хүн хэзээ ч өөрөө өөртэйгөө танилцахгүй
    - Өөрийнхөө авдрыг уудал. Бусад хүмүүсийг биш өөрийгөө сонс.
    - Өөртөө байгаа асуудлыг өвөрмөц асуудал гэж боддог хүмүүст дургүй
    - Хэн ялах биш хэн удаан амьдрах вэ гэсэн тоглоом
    - Тэвчээрийн тухай
    - Айдас байхгүй бол чамд зориг байхгүй гэсэн үг
    - Юу сурч байгаадаа биш яаж сурч байгаагаас хүн өөртөө юм олж авдаг
    - Багш гэдэг мэргэжлийг од болгоё

    Youtube-ээр үзэх бол https://www.youtube.com/watch?v=4LcXpxHXa_g&t=2985s

    • 2 hr 15 min
    Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104

    Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104

    Өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг.

    Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүнийг сонссон би, хуваалцсан багш бид хоёр Монгол Улсын төдийгүй ондоо улс орнуудын асуудлуудын гарц шийдэл нь өөрсдийгөө мэддэг ард түмэн юм гэж ярьж билээ.

    Миний бодлоор Монголчуудын соёл иргэншлээс сурч болох хамгийн чухал зүйл бол дасан зохицнох юм шүү. Залуус бидэнд байх ёстой, хурцлах ёстой уугуул чадвар гэж итгэж байна.

    Тиймээс энэ цаг үед бид хамгийн хурдайцтайгаараа дасан зохицнож хэрэгтэй хүмүүстээ хэрэг болж, мэдээлэл өгч, өөрсдийнхөө амьдралд ч хэрэгтэй зүйлсийг хийгээрэй.

    • 34 min

Customer Reviews

4.7 out of 5
219 Ratings

219 Ratings

Hajaa11 ,

Mash ih bayarlalaa

Uneheer talarhmaar sanagddag shu. Ta buhen mash ih tsag hugatsaagaa zarchuulaad enehuu podcastuudiig hiidegt. Nomiin heleltsuuleg bolon edgeer yriltslaguudaas uneheer ih uram zorig avch, mash ih zuil surdag.
Bayarlalaa.

DooriiBaasankhuu ,

Gaihaltai zaluus

Uhaalag chadvarlag oyunlag duu nartaa ulam ih amjilt husie, buh dugaar ni gaihaltai shu

mina1722 ,

Mundag shuu

Ta buhendee amjilt husey! Buh dugaar ni uhaaral hairlsn saihn nevtruulge boldg shuu 😇👏👏👏

Top Podcasts In Health & Fitness

Listeners Also Subscribed To